Thursday, April 20, 2017

Эрүүл хооллолт, зохистой хооллолт гэж яг ийм хооллолтыг хэлнэ гэсэн ойлголт, яг ийм хоолны дэглэмийг хэлнэ гэсэн зүйл байхгүй. Учир нь хүн бүрт өөр өөр хүнсний бүтээгдэхүүн, хоол хүнс таарч тохирно.

Бие махбодын онцлог шинж, уламжлалт ёс заншил, газар нутаг, цаг агаар, цусны бүлэг, насны бүлэг, эрүүл мэндийн байдал зэргээс хамаарч хүмүүсийн тэжээлийн бодисуудын хэрэгцээ өөр өөр байдаг. Тухайн хүн өөрийн биеийн онцлог, газар нутгийн уур амьсгалд тохируулан олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг зохицуулан хэрэглэх нь тухайн хүний хувьд зохистой хооллолт юм.
Түүнээс биш дан мах, амьтны гаралтай хоол хүнс хэрэглэх, эсвэл дан жимс, ногоо идэх нь зохистой хооллолт биш юм.

Тийм болохоор хэн нэгэн танд зохистой хооллолт гэж ийм юмыг хэлнэ гэх биш, та өөрөө миний хувьд ийм хооллолт тохирох юм байна гэдгийг өөрөө мэдэж авч, хэрэгжүүлэх нь эрүүл хооллолт юм. Мэдээж үүний тулд олон талын мэдлэг, мэдээлэл авч, өөрийгөө тогтмол боловсруулах хэрэгтэй. Өөрийнхөө төлөө залхууралгүй, үргэлж шамдан суралцах хэрэгтэй.

Гэхдээ хэд хэдэн зарчимыг өөрийнхөө бодлоор бичлээ. Та бүхэн бас нэмэрлээрэй.

• Өдөр тутмын хоол хүнс аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг агуулсан байх хэрэгтэй. Амьтны болон ургамлын гаралтай аль аль хүнсийг тохируулан хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр хүний биеийн хэвийн үйл ажиллагааг хангах шим тэжээлийн бодисуудыг авах болно. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр хүнсний харшил үүсэхээс сэргийлэх боломжтой.

• Насныхаа онцлогт тохируулан хоол хүнснийхээ байдлыг өөрчилж байх хэрэгтэй. Жишээ нь өсвөр насны хүүхдүүдэд кальцийн хэрэгцээ их, жирэмслэхээр бэлтгэж байгаа жирэмсний эхний саруудад фолийн хүчил агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглэх, мөн жирэмслэлтийн туршид төмөр ихтэй хүнсийг ихээр хэрэглэх гэх мэтээр өөрийн амьдралын тодорхой мөчлөгүүдэд тохирсон хооллолттой байх нь эрүүл мэндийг бэхжүүлэх нэг арга юм.

• Өөрийн биеийн онцлогт тохируулан хооллох. Жишээ нь би хий махбодтой (Хятадын уламжлалт анагаах ухааны онолоор инь) учраас үргэлж сэрүүн чанарын хоол идэхэд тохирохгүй учраас халуун чанарын хүнс хэрэглэх шаардлагатай байдаг.

• Цаг агаар, жилийн 4 улиралтай тохируулан хоол хүнсээ сонгох. Жишээ нь Монголчууд хатуу ширүүн уур амьсгалтай өвлийн улиралд мах, өөх, тос гэх мэт халуун чанарын хоол хүнс хэрэглэж, зуны дэлгэр цагт цагаан идээгээ иддэг байсан гэж хүн бүр мэддэг. Үүнийг амьдрал дээрээ бага ч болов хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

• Аль болох шинэ, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, лаазалж, нөөшилж, хадгалалтыг ямар нэг байдлаар удаашруулсан бүтээгдэхүүнүүдийг бага хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүнсний бүтээгдэхүүнүүдийг аль болох байгальд орших хэлбэрээр нь хэрэглэхийг хичээгээрэй. Жимс, хүнсний ногооны хувьд цаг агаарын байдлаас шалтгаалан бид бүхэн шинээр нь хэрэглээд байх боломжгүй. Тийм болохоор өөрсдийнхөө боломжоор шинэ ногоог хөлдөөн хэрэглэж бас болох юм. Хөлдөөх нь шим тэжээлийг алдагдуулалгүйгээр удаан хугацаагаар хадгалах хамгийн тохиромжтой арга юм. Тэрнээс биш олон мянган км туулж, хэдэн сарын турш тээвэрлэгдэн ирсэн жимс, ногоо шим тэжээлийн бодисоор тийм ч баялаг байж чадахгүй. Үүний зэрэгцээ хадгалалтыг удаашруулахын тулд олон төрлийн химийн бодисуудыг хүнсний бүтээгдэхүүнд хийдэг болсонтой холбоотойгоор олон төрлийн өвчлөл бий болсоор байна.
Уламжлалт анагаах ухааны аргаар л цөс бүрэн угаагддаг


Уламжлалт анагаах ухаан нь 2500 жилийн түүхтэй өөрийн гэсэн онолтой дотроо олон өвчнийг багтаасан онол нь батлагдаад хүний амьдрал хэрэгжээд ирсэн анагаах ухааны салбар юм. Европын анагаах ухаанаар эмчлэгдэж чадаагүй архаг өвчнийг уламжлалт анагаах ухаанаар эмчилэнэ гэсэн ташаа ойлголт хүмүүсийн дунд байдаг бол энэ удаа цөс угаах эмчилгээний талаар Уламжлалт анагаах ухааны “Сумади” эмнэлгийн их эмч магистр Р.Цолмон уулзаж тодруулсан юм. -Цөсний өвчлөлтөөр бүх насныхан өвчилдөг үү? -Буруу хооллолтоосоо болоод бага насны хүүхэд хүртэл цөсний өтгөрөл буюу чулуугаар өвчилдөг нь элбэг байдаг. Цөсний өтгөрөл нь явсаар байгаад чулуу, нугаларалттай цөсөө угаалгах ёстой гэж үздэг. Өвчин үүсээд бага залуудаа цөсөө авахуулдаг нь ихэссэн харагддаг юм.