Хоолойн өвчнийг анагаах
Хоолойн өвчнийг анагаах ардын уламжлалт аргаас
- Хоолой халуунаас болж өвдсөн бол царвангаар зайлж эмчилнэ
- Хоолой багалзуурын дуу хаагдаж /сөөнгөтөж/ юм залгихлд төвөгтэй болж халуурч хавдахад болжморын баасыг заарь дэвтээсэн усаар зуурч багалзуурыг гадна талаас нь хөхүүлэх
- Хурган чих хужир хоёрыг хольж нухаад хавдсан хоолойд түрхдэг
- Хоолой хавдаж бачуурахад тогооны хүйсний хөө буцалгаж усаар даруулж уух буюу бүлээн хөөгөө давстай хольж гаднаас нь түрхэх
- Хоолой хагарвал ёл шувууны баасыг усанд чанаж шөлийг нь уух
- Хоолой хагарахад тэнгэр өөд харж шүлсээ хэдэнтээ залгихад нэмж хагарахгүй
- Хоолой нитгэрч цус шүүрэхэд шар тос хайлж залгих
- Хоолой сөөхөд болжморын мах идэж, шөлийг нь уух сайн
- Хоолойны ангиныг амьд мэлхий рүү амьсгалж эмчлэх
- Хоолой улайж хөөхөд хөх яргуйн цэцэг буцалгаж шөлөөр нь зайллах
- Хүүхэн хэл улайхад нунтаг цагаан давс цацах
- Хоолой сөөхөд аяга усанд хагас аяга гоньдны үр хийж, 15 минут буцалгаж шүүгээд дээр нь аяганы дөрөвний нэг хиртэй бал нэмж буцалмагц нь 1 халбага коньяк архи хийгээд хагас цаг тутам нэг халбага уувал хоолойн сөөнгө хурдан намдана
- Хоолойн ангинд нимбэгний 2-3 зүйлийн хальсыг цэвэрлэж амандаа хийгээд шүлсийг нь цаг тутам сороход зүгээр
- Хоолой брож бачуурвал хонины сүүлний арьсыг бүлээтгэж орооход зүгээр
- Хоолой өвдөж бачууран боочих гээд байвал чонын хэлээр ороодог
- 3уны эхэн сард ургасан цахилдагны хөх цэцгийг түүж 1-2 удаа идэхэд хоолойн мах, бамбайн өвчин арилна. Их идэж болохгүй.
- Хоолой хагарах, өвдөх анхны шинж мэдрэгдмэгц хөлөө хүйтэн усанд дүрвэл зүгээр.
- Намираа зөөлөн бороо, намрын шүүдэр буух үеэр болон ногооноор хонины халуун шавхайг туучих, хөл нүцгэн явахад ангинаар хоолой өвдөхгүй
- Хоолойн томорсон махыг өглөө, жамц давсны шорвог усаар зайлаад байвал мах алга болно
- Хоолой өвдвөл 1 аяга усанд цайны халбага давс, тал цайны халбага сод хийгээд дээрээс нв 6-8 дусал йод хийж хутгаад өдөрт 3 удаа зайлахад зүгээр болно.
Морин улааганы бөөн мөчир цуглуулж
аваад жимсийг нь үлдээж навчтай нь цуг жижиглэн хэрчиж 2 литрийн шилэн
саванд хийгээд дээр нь 0,5 л архи, 0,5 кг зөгийн бал нэмж хийнэ. Зөгийн
бал сайтар уусмагц 40-50г цагаан гаа нэмж хийгээд бүгдийг нь хольж
хутгана. Жаахан байлгаж хандлах хэрэгтэй. Дараа нь улааганыхаа жимсийг
сайтар нухаж дээр нь хийгээд 7 хоног, түүнээс дээш дулаан газар
байлгана. Ингээд хоногт 3 удаа хоолны халбагаар хоол идэхээс хагас
цагийн өмнө ууна. Хэзээ ч дахиж ангинтахгүй гэнэ.
Лааны тосоор эмчлэх
Гайморитоор өвдсөн бол лааг зорж
лаазанд хийгээд халуун устай саван дотор лааны тос хайл мащ орон дээрээ
хэвтээд өмнөө толь барьж дух, хамар, хацар дээрээ зузаан гэгч тавиад
түүнийгээ авч лаазанд хийгээд унтана. Энэ аргыг 10 хоног шөнө болгон
тавихад өвчин арилдаг гэнэ.
Эх сурвалж:
No comments:
Post a Comment