Thursday, April 13, 2017

Ардын бор эмчилгээ
Уушгаа эмчлэхүй
       Уушигны аливаа өвчинд цагаан гүүний түүхий сүүнд чацаргана, нэрс жимсийг хийж исгээд 15 хоног уухад эдгэнэ. Тэрчлэн уушгины элдэв өвчин халуунд алтан гагнуур, удвал цэцэг, чацаргана, цагаан занд улиас модны холтос, гандигар мод, үзэм зэргийг хэм найруул ан эм тан адил чанаж өдөрт 2-3 удаа уувал тустай. Уушгины өвчтэй хүнд өглөө орой бүр ухаа үнээний халуун саам нэг аяга уух, хүнхээл хэмээх сонгины төрлийн ногоог цөцгийтэй зуурч хуушуур хийж байнга идэхэд эдгэнэ.
Чихэр уушигны сүрьеэ өвчнийг хүндрүүлдэг
Мэнгэр өвчинд хөдөөний эрүүл газрын голио, царцаахайг идэх, шүүсийг нь уух, утах үнэрлэх сайн. Гүүний айраг, чацаргана уушгины өвчинд тустай боловч бөөрөнд халтай учир зохицуулан хэрэглэх хэрэгтэй. Уушиг хатингаршиж хабиргандаа наалддаг. Улмаар хавирга сүвэргээр хатгуулж, ханиахад амьсгал давчдан хэвтэхийг урьтал болгодог. Энэ өвчнийг засахдаа хонины шинэ гүзээг хийлж амсрыг нь боогоод өвчтэй газраа жигнэ. Энэ эмчилгээг өвчний байдалдаа нийцүүлэн хэдэн арав, хэдэн зуу үйлдэхэд өвчин намдана. Энэ үедээ шинэ сэргэг шимт тэжээл сайтай идээ ундаа идүүлж уулган буудайн архийг бага зэрэг эмийн журмаар хэрэглэж болно.
Мөгөөрсөн хоолойн багтраанд гандигар, таван салаа, гурван цэцэгт, нил өвсийг багагүй хэмжээгээр хэдэн минут буцалган хөргөөд өдөрт 3 удаа уу.
Шинэ цагаан тос нь уушигны архаг ба ханиалгахыг зогсооно. Шарилж хандалж ууваас хоолойн халуун, уушгины аливаа өвчинд тустай.
Хандгайн уушиг нь уушигны бээрийг арилгана. Уушиг устах болон уушгинд ус гүйх зэрэгт чонын мах чанаж идэх нь сайн.
Царцааны их биеийг хатаагаад буцалсан 100гр цэвэр усанд бүрэн уусгаад ууж хэрэглэвэл уушгины өвчин болон амьсгалын замын өвчнийг анагаана.
Чонын өөхийг ихээр хэрэглэвэл уушигны өвчин илааршина
Сүрьеэ эмчлэх олон арга байдаг. 1 лонх жимсний архинд зуун настыг 4 өдөр байлгана. Бэлэн болмогц нь өдөрт 1 жүнзийг уухад өвчин илааршина.
Булчирхай томрох, яваандаа уушигны булчирхайн сүрьеэ туссан хүнд хустай ойд элбэг байх алаг шаазгайн мах идэж, шөлийг ууваас сайн.
Сүрьеэ архаг мэнгэрийг эмнэх өөр нэг арга нь паалантай саванд гахайн өөх 100 гр, давсгүй цөцгийн тос 100 гр, зөгийн бал хийж хайлуул. (буцалгаж болохгүй) Хайлж дуусмагц дээр нь зуун настын шүүс 150 гр мөн какаогийн нунтаг нэмээд сайн холино. Ингээд шилэн хөргөгчинд хадгална. Үүнээсээ хоолны халбагаар нэгийг аяга халуун сүүнд уусгаж өдөрт 2 удаа ууна.
Мөн сүрье өвчин болон бусад уушигны өвчнийганагаахад чонын өөхийг шарлуулан хайлуулж тос болгон хоолны халбагаар өдөрт 2 удаа уудаг. Багтраа өвчинд вансэмбэрүү, моносны навч бүцалгаж, мөн зэрлэг цагаан төмсийг сүүнд буцалгаж, бас хусны шүүсийг дасгах бэхжүүлэх зэрэгт эмчилгээний журмаар хэрэглэх нь онцгой сайн. Амьсгаа давчдахад цагаан зандан, жуган, чихэр өвс зэргийг уудаг. Чихэр өвсийг 8 настай хүүхдэд даруулж өгвөл илүү сайн.
Эх сурвалж: tashuur.mn


1 comment:

  1. Манай гэр бүлд итгэж, яаралтай тусламж үзүүлсэн Др. Коллинз Рафаэлийн гайхалтай эмчийг баярлуулмаар байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар их мөнгөөр ​​худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн бичсэн эмч сувринсинсо@gmail.com мессежээр түүнд баярлалаа гэж хэлээд, тэдний бөөр худалдаж авахын тулд санхүүгийн яаралтай тусламж авснаар дэлхий ертөнцөд юу гэж хэлснийг би мэйлээр хурдан шуурхай мэдүүлсэн юм. Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-ээр холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилтийг бий болгосон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан.
    doctorcollins3@gmail.com

    Би бол Ларри Ислаа.
    Монголоос

    ReplyDelete