Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч хүмүүс ханиаданд нэрвэгдэх нь элбэг болдог. Дөнгөж ханиад хүрэх үед хамар хоолой сэрвэгнэх, битүүрэх, шархирах, нус гоожих шинж тэмдэг илэрнэ. Эм тариа, эмч гэлгүйгээр хамгийн энгийн аргаар гэрийн нөхцөлд ханиадаа эмчлэх зөвлөгөөг хүргэж байна.1. Ханиадны эхний шинж тэмдэг илрэнгүүт ядаж ганц өдөр гэртээ өнжиж хагас хэвтрийн дэглэм баримтлахыг хичээх нь зүйтэй. Өвчний эхний үед бие организмд амар тайван байдал чухал, тиймээс болж өгвөл сайтар унтаж амрах хэрэгтэй.2. Ханиадыг эмчлэхэд бүлээн шингэн зүйл их хэмжээгээр уух хэрэгтэй. Энэ нь зөгийн бал юмуу нимбэгтэй цай, аньсны шүүс байвал зүгээр. /Жич зөгийн балыг 40 0 -аас доош хэмтэй бүлээн усанд найруулна/3. Хамраа давсны уусмалаар угаах. Цайны халбагаар тал давсыг нэг аяга буцалсан бүлээн усанд уусгаад 3-4 удаа хамартаа соруулж зайлна.4. Халуун устай онгоцонд орох ч тустай. Гэхдээ ханиад дөнгөж эхэлж байгаа үед, тэгээд халуунгүй үед гэдгийг бүү март.5. Өрөө тасалгаандаа заавал агаар оруул. Ханиад хүрсэн үед цэвэр агаар маш чухал. Агааржуулах үедээ түр өөр өрөөнд орохыг зөвлөе.6. Зөв хоолло. Ханиад хүрсэн үед тахиа болон загасны шөл, шинэхэн жимс, ногоо идэх нь тустай. Хэрвээ таны хоолой хөндүүрлээд юм залгихад хүндрэлтэй байгаа бол жимс ногооны шинэхэн шүүс уугаарай.7. Ханиадтай хийх тэмцэлд С амин дэмийн хэрэгцээ ихэсдэг тул түүгээр баялаг хоол хүнс хэрэглээрэй. Жүрж, нимбэг зэрэг жимсэнд энэ амин дэм их хэмжээгээр агуулагддаг. Ханиадтай тэмцэх үед В бүлгийн амин дэмийн хэрэгцээ ч ихэсдэг. Тэдгээр нь бүх төрлийн самранд ихээр агуулагддаг.Биеийн дархлаагаа сайжруулах төрөл бүрийн арга хэрэглэх /биеийн тамираар хичээллэх, Халуун аарц, сүү, аньс, чацарганы жүүс буцалгаж уух. Витамин С хэрэглэх, Сармистай шөл уух, утлага хийх, халуун ванн болон саунд суух/8. Зуун настын уусмалаас 3-5 дуслыг хамрын нүхэнд ээлжлэн дусааж, массаж хийсний дараагаар нусаа нийж, цэвэрлэх ба өдөрт 4-5 цагийн зайтай , 5-7 хоног дусаана.9. Гаатай тос: Даарсан үедээ гаатай тосыг хөмсөгний дээд талд, чамархай болон хамартаа түрхэнэ. Гавар болон гаатай тосны алийг ч хэрэглэж болно.10. Даарсан үедээ хагас аяга халуун усанд 5 дусал иод хийж, сайтар хутгаад ууна.11. Мөн иодийг шууд хамрын нүхээр ээлжлэн үнэрлэж болно.12. Улаан манжинг чанаж, шүүсийг нь халуун ууна.13. Архаг ханиадны үед шар будааг буцалган бүлээн шүүсээр нь хамрыг зайлж угаана.14. Стакан халуун усанд 4 гр сод, 5 дусал иод хийж хутгаад ам, хамрыг зайлна.Эх сурвалж: 24 tsag.mn
Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч хүмүүс ханиаданд нэрвэгдэх нь элбэг болдог. Дөнгөж ханиад хүрэх үед хамар хоолой сэрвэгнэх, битүүрэх, шархирах, нус гоожих шинж тэмдэг илэрнэ. Эм тариа, эмч гэлгүйгээр хамгийн энгийн аргаар гэрийн нөхцөлд ханиадаа эмчлэх зөвлөгөөг хүргэж байна.
ReplyDelete1. Ханиадны эхний шинж тэмдэг илрэнгүүт ядаж ганц өдөр гэртээ өнжиж хагас хэвтрийн дэглэм баримтлахыг хичээх нь зүйтэй. Өвчний эхний үед бие организмд амар тайван байдал чухал, тиймээс болж өгвөл сайтар унтаж амрах хэрэгтэй.
2. Ханиадыг эмчлэхэд бүлээн шингэн зүйл их хэмжээгээр уух хэрэгтэй. Энэ нь зөгийн бал юмуу нимбэгтэй цай, аньсны шүүс байвал зүгээр. /Жич зөгийн балыг 40 0 -аас доош хэмтэй бүлээн усанд найруулна/
3. Хамраа давсны уусмалаар угаах. Цайны халбагаар тал давсыг нэг аяга буцалсан бүлээн усанд уусгаад 3-4 удаа хамартаа соруулж зайлна.
4. Халуун устай онгоцонд орох ч тустай. Гэхдээ ханиад дөнгөж эхэлж байгаа үед, тэгээд халуунгүй үед гэдгийг бүү март.
5. Өрөө тасалгаандаа заавал агаар оруул. Ханиад хүрсэн үед цэвэр агаар маш чухал. Агааржуулах үедээ түр өөр өрөөнд орохыг зөвлөе.
6. Зөв хоолло. Ханиад хүрсэн үед тахиа болон загасны шөл, шинэхэн жимс, ногоо идэх нь тустай. Хэрвээ таны хоолой хөндүүрлээд юм залгихад хүндрэлтэй байгаа бол жимс ногооны шинэхэн шүүс уугаарай.
7. Ханиадтай хийх тэмцэлд С амин дэмийн хэрэгцээ ихэсдэг тул түүгээр баялаг хоол хүнс хэрэглээрэй. Жүрж, нимбэг зэрэг жимсэнд энэ амин дэм их хэмжээгээр агуулагддаг. Ханиадтай тэмцэх үед В бүлгийн амин дэмийн хэрэгцээ ч ихэсдэг. Тэдгээр нь бүх төрлийн самранд ихээр агуулагддаг.
Биеийн дархлаагаа сайжруулах төрөл бүрийн арга хэрэглэх /биеийн тамираар хичээллэх, Халуун аарц, сүү, аньс, чацарганы жүүс буцалгаж уух. Витамин С хэрэглэх, Сармистай шөл уух, утлага хийх, халуун ванн болон саунд суух/
8. Зуун настын уусмалаас 3-5 дуслыг хамрын нүхэнд ээлжлэн дусааж, массаж хийсний дараагаар нусаа нийж, цэвэрлэх ба өдөрт 4-5 цагийн зайтай , 5-7 хоног дусаана.
9. Гаатай тос: Даарсан үедээ гаатай тосыг хөмсөгний дээд талд, чамархай болон хамартаа түрхэнэ. Гавар болон гаатай тосны алийг ч хэрэглэж болно.
10. Даарсан үедээ хагас аяга халуун усанд 5 дусал иод хийж, сайтар хутгаад ууна.
11. Мөн иодийг шууд хамрын нүхээр ээлжлэн үнэрлэж болно.
12. Улаан манжинг чанаж, шүүсийг нь халуун ууна.
13. Архаг ханиадны үед шар будааг буцалган бүлээн шүүсээр нь хамрыг зайлж угаана.
14. Стакан халуун усанд 4 гр сод, 5 дусал иод хийж хутгаад ам, хамрыг зайлна.
Эх сурвалж: 24 tsag.mn